“Содура” Каннын кино наадамд өрсөлдөнө

img

69 дэх удаагаа зохиогдох Каннын кино наадам ирэх тавдугаар сард болно. Тус наадамд манай улсаас “Содура” уран сайхны киногоор “UBS” телевизийн уран бүтээлчид өрсөлдөхөөр болжээ.

 

 Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг наадам юм. Уг наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалтад “Содура” уран сайхны кино тэнцсэн байна. Наадмын тэргүүн дээд шагнал “Palme d Or” буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт томоохон ач холбогдолтой талаар киноны уран бүтээлчид хэлж байна.

 

“Содура” уран сайхны кинонд цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдаг тухай өгүүлдэг. Мөн Хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцэлийг ч харуулсан байдаг.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үхсэн баас.
2016-02-26
Зочин:
amjilt husey, avchih baih gej bodoj bna shuu
2016-02-25