“ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст”
2016-02-26

ХХ зууны монгол уран зохиолын амьд түүх хэмээгддэг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна.  Ойн ажлын хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

 

Эрдэм шинжилгээний хуралд Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв “Амьдрал, баримт, уран сэтгэмж-зохиолчийн эрэл олз”, Улаанбаатарын Их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор А.Мөнх-Оргил, Доктор (Ph.D) Ш.Баттөр нарын “Баримтыг уран сайхнаар илэрхийлэн нээгч-Холын хүү”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Д.Болормаа “Б.Баастын хүүрнэл зохиолын уран чадварын асуудалд” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэх аж.

 

Ардын хувьсгалтай нас чацуу Б.Бааст уран бүтээлийнхээ гарааг 1936 оноос  эхэлж яруу найраг, дууль, найраглал, өгүүллэг, тууж, жүжиг, туурь, бодрол, нийтлэл, өгүүлэл, судлал шүүмж, сурвалжлага, нийтлэл, тэмдэглэл гээд бүхий л төрөлд хүч авьяасаа зориулсан хөдөлмөрч нэгэн билээ.

“ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 14:00 цагт Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин