Чех улсад зика бүртгэгдлээ
2016-02-26

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус Чех улсад бүртгэгдсэн талаар “www.jpost.com” мэдээллээ. Тус улсад зикагийн халдвар авсан хоёр тохиолдол зэрэг бүртгэгджээ. Чехийн Эрүүл мэндийн сайд Сватоплук Немечек “Зика бүртгэгдсэн нь үнэн” гэж мэдэгдсэн байна.

 

Халдвар авсан иргэдийг тусгаарласан бөгөөд шумуул эсвэл бэлгийн замаар халдвар авсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

 

Зикагийн халдвар авсан байх магадлалтай 4-5 сая иргэн байгаа хэмээн ДЭМБ мэдээлсэн. Хүмүүсийн ихэнх нь шумуулаас халдвар авчээ. Тэгвэл энэ сарын дундуур АНУ-д бэлгийн замаар зикагийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Мөн энэ долоо хоногийн эхээр АНУ-д бэлгийн замаар зикагийн халдвар авсан байх магадлалтай 14 хүнийг тусгаарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин