Жирэмсэн эмэгтэйчүүд зикагийн халдвар авчээ
2016-02-26

АНУ-ын Флорида мужид зикагийн гурван тохиолдол бүртгэгдсэн талаар “www.local10.com” мэдээллээ. Хамгийн ноцтой нь халдвар авсан эмэгтэйчүүд жирэмсэн гэнэ. Тус мужийн Эрүүл мэндийн хүрээлэн өвчтөнүүдийн аюулгүй байдлын үүднээс эмэгтэйчүүдийн хэвлий дэх ураг хэдэн сартайг нийтэд задруулахаас татгалзжээ. Эмч нар эх болон ургийн эрүүл мэндийг ажиглаж байгаа юм байна.

 

Халдвартай эхээс төрсөн ургийн тархины хөгжил зогсч, улмаар жижигхэн толгойтой мэндэлж буй юм. Латин Америкийн орнуудад 7000 гаруй жижигхэн толгойтой, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд мэндэлжээ.

 

Бразилд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш халдвартай эхээс 508 хүүхэд мэндэлсэн байна. Харин Колумб улсад энэ оны байдлаар халдвар авсан 6000 жирэмсэн эх бүртгэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин