Месси бяцхан фэнээ баярлуулав
2016-02-26

“Месси 10” хэмээн бичсэн цэнхэр, цагаан судалтай гялгар торон өмсгөлтэй хүүгийн зураг өнгөрсөн сарын эхээр фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн билээ. Уг зураг нийгмийн сүлжээнд түймэр мэт тархаж, Месси хүртэл бяцхан хүүтэй уулзахыг хүссэн юм. Хүүгийн нэрийг Муртаза гэдэг бөгөөд Афганистан улсын иргэн аж. Интернэт хэрэглэгчдийн тусламжтай бяцхан фанатынхаа нэр болон аль улсын иргэн болохыг мэдсэн Месси хүүд бэлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Тамирчин эр хүүд өмсгөлөө явуулсан байна. Уг өмсгөл дээр “Би чамд хайртай Муртаза” хэмээн бичжээ. Энэ сарын эхээр Месси болон Муртаза нарыг уулзана хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч “Месси хүүтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aztai l huu um
2016-02-26
Bbbb:
Messi shig hul bombugchin boloh ch wm biluu ih l bayrlasan baih da
2016-02-26