Ерөнхийлөгч зарна

“eBay” онлайн сайт дээр “Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сисиг худалдана” гэх зар тавигдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгчийг зарах эхний үнэ 100 мянган ам.доллар аж. “Түүнийг худалдан авах хүсэлтэй хүмүүс үнэ хаялцах ёстой” хэмээн сайтад бичжээ.
Сиси саяхан “Би Египетийн эдийн засгийг сайжруулахын тулд өөрийгөө худалдахад бэлэн” гэсэн байна. Тэрбээр Египетийн 2016-2017 оны эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулах үедээ ийнхүү хэлсэн аж. Тус сайтад Сисигийн эзэмшигчээр гэр бүлийг нэрлэсэн байна. Мөн Ерөнхийлөгчийг худалдан авсан хүнд барааг нь үнэ төлбөргүй хүргэж өгнө хэмээн нийтэлсэн байна.
Уг зар энэ сарын 24-ны 17.00 цагт нийтлэгдсэн бөгөөд 24 цагийн дотор Ерөнхийлөгчийг худалдан авах хүсэлтэй 100 гаруй хүн сайтад ханджээ. Гэхдээ уг зарыг өчигдөр 11.00 цагт устгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ