Сонгодог хөгжмийн “Солоист” тоглолт болно

Улсын Филармонийн концертын танхимд залуучуудын найрал хөгжмийн “Солоист” тоглолт болно. Тоглолтод П.И.Чайковский, П.Сарасате, К.Сенс-Санс, Ф.Крейслер, Э.Шоссон нарын хийл найрал хөгжмийн бутээлээс толилуулна.
Монголын анхны залуучуудын найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдаж, БНСУ-ын “Korean art” Хөгжмийн дээд сургуулийн төгсөгч хийлч Г.Тамир, Улсын филармонийн хөгжимчин, хийлч Х.Санчир нар гоцлон тоглох юм.
Тоглолт гуравдугаар сарын 2-ны 19.00 цагт болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ