Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байжээ
2016-02-26

АНУ-ын Канзас мужийн Харло хотноо орон нутгийн цагаар 5.30 цагт “АК 47” буугаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээсэн юм. Тэрээр ажилладаг “Excel Industries” үйлдвэрт нэвтэрч, улмаар хамтран ажиглагсад руугаа бууджээ. Гал нээсэн этгээдийг Седрик Форд гэдэг юм. Форд гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаасан байна. Цагдаагийнхан түүнийг 6.10 цагт аюулгүй болгожээ.

 

Халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 29 хүн шархтсан. Шархтсан хүмүүсийн гуравынх нь биеийн байдал хүнд байна. Үйлдвэрийн ажилчид Фордыг сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэцийн өөрчлөлттэй гэжээ.

 

Харло хотын Эрүүл мэндийн төв “Седрик Форд сэтгэцийн хувьд тогтворгүй. Сэтгэл зүйчээс хэд хэдэн удаа зөвлөгөө авч байсан” гэсэн байна.

 

Тэрээр өмнө нь ял эдэлж байсан бөгөөд саяхан хууль бус галт зэвсэг хадгалсан хэмээн баригджээ.  Цагдаагийнхан Харло хотноо хөл хорио тогтоосон байна. Форд охин, хүүтэй бөгөөд 2011 онд эхнэрээсээ салжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин