Францад зика вирус бүртгэгджээ
2016-02-29

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусын халдвар Франц улсад бүртгэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яам “Өвчтөн бэлгийн замаар зикагийн халдвар авсан” гэсэн байна. Зикагийн халдвар авсан эмэгтэйн нөхөр өнгөрөгч долоо хоногт Бразил улсад аялаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо иржээ.

 

“Эмэгтэйн биеийн байдал хэвийн. Бразилд очсон залууг тусгаарласан. Одоогоор залуугийн шинжилгээний хариу гараагүй байна” гэсэн байна. ДЭМБ, Бразил улсад зикагийн халдвар авсан байх магадлалтай 1.5 сая иргэн байгаа гэв.

 

Мөн өнгөрөгч долоо хоногт АНУ-д бэлгийн замаар зикагийн халдвар авсан байх магадлалтай 14 тохиолдол бүртгэгдсэн билээ. Шинжилгээний хариугаар иргэд зикагийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин