Багдад хотноо 31 хүн амиа алджээ
2016-02-29

Иракийн нийслэл Багдад хотын Шиа дүүрэгт өчигдөр 14.50 цагийн орчимд террорист халдлагын улмаас 31 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт болсон бүс нутгуудад шийтийн шашинтнууд амьдардаг аж.

 

Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид үйлдсэн хэмээн тус бүлэглэлийн эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлд нийтэлжээ. Тус бүлэглэл твиттертээ “Багдад цусандаа будагдах болно. Хэрвээ иргэдээ хамгаалахыг хүсч буй бол энэ улсаас явцгаа” гэж жиргэсэн байна.

 

Хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэлжээ. Мөн энэхүү халдлагаас хагас цагийн дараа Садр хотноо мөн дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан гэв. Одоогоор амиа алдагсдын тоог цагдаагийнхан мэдэгдээгүй байна.

 

Уг халдлагаас долоо хоногийн өмнө хэт даврагчид Сирийн нийслэл Дамаск хотноо халдлага үйлдэж, 140 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ ЛАЛЫН ЕРТӨНЦИЙНХӨН УЛС ОРОН, АМЬДРАЛАА АВЖ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ БАЙЖ ЮУН ИХ ҮРЖЭЭ ВЭ ХАХА ЖООМ БИШ ДЭЭ
2016-03-01