Багдадийн эхнэр алга болжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадийн эхнэр алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Багдадигийн эхнэр Диана Крюгер хоёр туслахын хамтаар Найвана мужид сураггүй алга болжээ.
Диана Германы иргэн бөгөөд өнгөрсөн 2014 оны эхээр сураггүй болсон юм. Германы тагнуулчид өнгөрсөн оны дундуур Дианаг хэт даврагчдын барьцаанд байгааг тогтоосон билээ.
Хэт даврагчид “Ас-Сумарич” телевизийн тусламжтай толгойлогчийнхоо эхнэрийг хайж байна. Тагнуулчдын мэдээлснээр “Багдади, Диана нар өнгөрсөн оны аравдугаар сард Найвана мужид хуримласан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ