Японд зика вирус бүртгэгджээ
2016-02-29

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус Япон улсад бүртгэгдсэн талаар “www.japantimes.co.jp” мэдээлэв. Уг мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн яам баталжээ.

 

“Японд энэ сарын 25-нд зикагийн анхны тохиолдол бүртгэгдсэн” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Халдвар авсан өвчтөн энэ сарын 9-25-ны хооронд гэр бүлийнхээ хамтаар Бразил улсад жуулчлалаар очжээ. Яамнаас “Халдвар авсан өвчтөн 10 настай хүү” гэж мэдээлсэн байна. Хүүгээс шинжилгээ авахад зикагийн халдвар илэрсэн байна.

 

Ази тивийн Тайланд, Хятад болон Япон улсад зика бүртгэгдлээ. Уг халдвар дэлхийн 34 оронд дэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин