Оскар: Гага дууллаа
2016-02-29

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Америкийн алдарт дуучин Леди Гага “Til It Happens To You” дуугаа дууллаа. Тэрбээр уг уран бүтээлээрээ “Шилдэг дуу” номинацид нэр дэвшээд байна.

 

 

Өнөөдөр дуучин Сэм Смит тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын 24 дэх анги “007:Спектр” киноны дуугаа дуулсан бол дуучин Векенд "Fifty shades of Grey" киноны "Earned it" дуугаа дуулсан юм. Эдгээр уран бүтээл алтан хүний төлөө өрсөлдөж байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин