Кабул хотноо цуврал дэлбэрэлт болжээ
2016-02-29

Афганистаны нийслэл Кабул хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 8.30 цагт дэлбэрэлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдаж, найман хүн шархтжээ. Уг дэлбэрэлтийг талибанчууд үйлдсэн хэмээн Кабул хотын цагдаагийн газраас мэдээлэв. Хяналтын камерийн тусламжтай талибанчуудыг буруутай болохыг тогтоосон байна.

 

Энэхүү халдлагаас өмнө талибанчууд Кунар дүүрэгт халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрчээ. Ийнхүү 25 хүн халдлагын улмаас амиа алджээ. “Амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагчид байгаа “хэмээн нэрээ нууцласан гэрч мэдээлэв.

 

Талибанчууд өнгөрсөн долоо хоногт дараалласан халдлага үйлдэж, 19 хүний аминд хүрсэн билээ. Тус бүлэглэл Засгийн эрхийг авах хүртлээ халдлага үйлдэхээ Ерөнхийлөгч Ашраф Ганид мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин