Шерил болзож эхэлжээ
2016-02-29

Британийн нэрт дуучин, “The X Factor” шоуны шүүгч Шерил болзож эхэлсэн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “One Direction” хамтлагийн дуучин Лиам Панетэй болзох болжээ. Шерил болзоот залуугаасаа 10 насаар эгч юм. Лиам саяхан 22 нас хүрсэн юм байна.

 

Дуучин бүсгүй инстаграмдаа Лиамтай авахуулсан хар цагаан зургаа нийтлээд “Тиймээ, болзож байна” гэж бичжээ. Хос энэ сарын 2-ноос эхлэн болзох болсон гэнэ.  

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд “The X Factor” шоуны эцсийн шатанд “One Direction” хамтлаг Шерилийн урилгаар дуулсан билээ. Уг шоуны дараа тэд холбоо тогтоожээ.

 

Шерил өнгөрсөн сарын 10-нд нөхөр, бизнесмэн Жан Бернард Фернандес-Версинигээс салсан юм. Тэд 2014 оны хоёрдугаар сард хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин