Леонардо де Каприо: Кейтийн баярын нулимс бол том шагнал
2016-02-29

Холливуудын нэрт жүжигчин Леонардо де Каприо 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Амилсан чөтгөр” киногоороо “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацийн эзэн боллоо.  Шагнал гардуулах ёслолын дараа “ABC” телевизийн сурвалжлах баг алтан хүний эзэнтэй ярилцжээ. Энэхүү ярилцлагын хүргэж байна.

 

 

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргье. “Оскар”-ын эзэн болоосой хэмээн олон хүн таны төлөө залбирсан?

 

-Өөрийгөө “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлөөгүй. Үнэхээр гэнэтийн бас гайхалтай үдэш байлаа. Нэг хүнд ачааг аваад хаячихсан мэт мэдрэмж төрж байна.

 

-Гэхдээ “Оскар”-ын эзэн болохоор чадвартай нэгэн. Таны ур чадварыг бүгд л хүндэлдэг?

 

-Баярлалаа. “Амилсан чөтгөр” киноны зохиол гээд л бүх зүйл гайхалтай байсан. Нэг хүн бус олон хүний хөдөлмөрийн ачаар “Оскар”-ын эзэн боллоо.

 

-Та үнэхээр “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлөөгүй гэж үү. Олон хүн өнөөдөр таны үдэш байх болно хэмээн найдсан бас итгэсэн?

 

-“Оскар”-т нэр дэвшиж, шилдэг уран бүтээлчтэй өрсөлдөх гайхалтай хэрэг. Мэдээж хүн ялагдал хүлээхийг хүсдэггүй. Гэхдээ би ялалт байгуулна хэмээн ам бардам хэлж чадахгүй байсан, шилдгүүдтэй өрсөлдөж байсан учир.

 

-Таван удаа нэр дэвшиж байж “Оскар”-ын эзэн боллоо. Удаан хүлээсэн шагналаа өөрийн болгох ямар байв?

 

-Тун гайхалтай. Үнэхээр сандарч, талархал илэрхийлэх ёстой эрхмүүдийн нэрийг мартчих вий дээ хэмээн их айсан. Бүгдэд нь баярлалаа. Энэ бол та бүхний шагнал.

 

-“Амилсан чөтгөр” кино 12 номинацид нэр дэвшиж, гурван шагналын эзэн боллоо. Энэ үдэш илүү олон “Оскар”-ын эзэн болно хэмээн итгэж байв уу?

 

-“Оскар” авна гэдэг гайхалтай хэрэг. Хэдэн “Оскар” авах нь хамаагүй. Харин бидний сэтгэл зүрхээрээ бүтээсэн кино “Оскар”-ын эзэн болно гэдэг гайхалтай хэрэг. Өнөөдөр олон гайхалтай уран бүтээл “Оскар” хүртээгүй.

 

 

-Та “Оскар”-ын шагнал гардуулах үедээ ч дэлхийд нэн ховордож буй ан амьтдын талаар ярьсан. Таны ярьсан зүйл олон хүнд ихийг бодууллаа?

 

-Тиймээ, дэлхийн олон сая үзэгчдийг цуглуулж буй энэ үдэш амьтдын талаар ярихгүй бол боломжоо алдсан хэрэг болно.

 

-Би таныг “Оскар”-ын эзэн болоод уйлах байх гэж бодсон. Харин та тун тайван харагдаж байсан?

 

-Сэтгэлээ барих гэж их хичээсэн.

 

-Өнөөдөр бид “Титаник”-ийн хосыг улаан хивсээр хамтдаа алхахыг харсан. 14 жилийн дараа дахин Кейт Уинслетийн хамтаар улаан хивсээр алхах ямар байв?

 

-Гайхалтай. Би энэ бүсгүйг хайрлаж, хүндэлж явдаг.

 

 

-Таныг шагнал авахад Кейт Уинслет уйлсан. Та мэдсэн үү?

 

-Кейтийн баярын нулимс миний хувьд том шагнал болсон.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Am:
Goy yariltslagiig dajgvi orchyylj xvrgesend bayarlalaa
2016-03-01
Зочин:
Mongold irne gee biz dee. helsendee bna shuu. ireheer chin saihan sav naaaaaaaaaa
2016-03-01
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-01
Зочин:
Vneheer saihan yriltslaga bna Oskar avsand mash ih bayrlaj bna Mundag jvjigchin
2016-02-29
Zochin:
Chi shuu
2016-02-29
Leo:
Ashgui dee Leo naiz mini
2016-02-29
Зочин:
Kinoni neriig n yu gene ve? Amilsan chutgur gene uu?
2016-02-29
Баавгайтай зодолдсон Монгол хүн жинхнээсээ байдаг:
httpviva.mnpost6438
2016-02-29
зочин:
миний сэтгэл догдлоод байх чинь, ёстой баярлаж байнада
2016-02-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-29
zochin:
goe yariltslaga baina
2016-02-29