МЗХ шилдгүүдээ шалгаруулав
2016-02-29

 

 

 

 

Монголын залуучуудын холбооноос салбар салбарын шилдгүүдээ өнөөдөр шалгарууллаа. Өнгөрсөн онд санал санаачилга, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг Орон нутгийн залуучуудын Холбоо, Дүүргийн залуучуудын холбоо, Улаанбаатар хот дахь салбар залуучуудын холбоо, Байнгын хороо, Тусгай салбар залуучуудын холбоо, Байгууллагын залуучуудын зөвлөлийг шагнан урамшуулав.

 

2015 оны шилдэг орон нутгийн холбоогоор Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн залуучуудын холбоо,

 

Дэд байрт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн залуучуудын холбоо,

 

Гутгаар байрт Ж.Харшигай тэргүүнтэй Баян-Өлгий айгийн залуучуудын холбоо Улаанбаатар хотын шилдэг залуучуудын холбоогоор Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбоо,

 

Дэд байрт Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо тус тус шалгарчээ.

Мөн 2015 оны Шилдэг дүүргийн залуучуудын холбоогоор

Хан-уул дүүргийн залуучуудын холбоо

Дэд байрт Сонгинохайрхан дүүргийн залуучуудын холбоо

Тусгай салбар нэгж, байгууллагын шилдгээр Автозамчин Залуучуудын Холбоо,

Шилдэг зөвлөлөөр Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөл шалгарав.

Түүнчлэн  “2015 оны онцлох хулгайчгүй аймаг”, “2015 оны онцлох үйл ажиллагаа” зэрэг номинацийг шалгаруулж, шагнал гардуулжээ.

 “2015 оны онцлох хулгайчгүй аймаг”-аар Ховд аймгийн Залуучуудын Холбооны “Хулгайчгүй Ховд” хөдөлгөөн

“2015 оны онцлох үйл ажиллагаа”-аар Баянхонгор аймгийн Залуучуудын Холбооноос хэрэгжүүлсэн “Шинэ цагийн илгээлтийн эзэд” хөтөлбөр тодров.

 

Shuud.mn
Сонин хачин