Оюутнууд тайван жагсаал хийнэ
2016-02-29

Гэрэл зургийг MPA.MN

Монголын оюутны холбооноос ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тайван жагсаал хийх болжээ. Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

 

МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар "Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын нийгмийн үнэлэмж унаж, төр засгаас үнэ төлбөргүй зүйл нэхдэг, давхарга болж гадуурхагдаад удаж байна. Иймд МОХ-оос Оюутны эрхийн өдрийг угтаж, "Эрх нь хамгаалагдаж, ялгаварлалаас ангид оюутан" сэдвийн хүрээнд болон "21.700 оюутныг ажлын байртай болгох нь" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

 

Мөн МОХ-оос 2015 оны 11, 12 дугаар сард 18 мянган оюутанг хамруулан явуулсан "Оюутны хөдөлмөрлөх эрх" санал асуулга, судалгааны дүгнэлтийг үндэслэн дээрх үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэж мэдээлэв.

Энэ үеэр АСЕМ-ын уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МОХ-ны төлөөлөл ажиллаж байна. Уулзалтын үеэр оюутнуудаар хөтөч, орчуулагч, урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилт зэрэгт оюутнуудыг ажиллуулах хүсэлтэй байгаа. Тиймээс оюутнууд www.icv.mn сайтад нэвтэрч, анкет бөглөөд өөрт тохирсон ажлыг хийх бүрэн боломжтой гэв.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ард нь байгаа хүүхдүүд оюутан мөн үү урдуур сууж байгаа нь эцэг эхийн зөвлөлийн нөхдүүд үү
2016-03-01
Зочин:
ард нь байгаа хүүхдүүд оюутан мөн үү урдуур сууж байгаа нь эцэг эхийн зөвлөлийн нөхдүүд үү
2016-03-01