Хаврын тэргүүн сарын шинийн 22
2016-3-1

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 22. Ангараг гараг.  Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. 

 

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин