Олон улсын иргэний хамгаалалтын өдөр
2016-03-01

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

 

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшинов энэ өдөрт зориулсан мэндчилгээндээ "Бид одоо иргэний хамгаалалтын салбарт мэдээллийн технологийг оролцуулан мэргэжлийн ажиллах хүчийг илүү сайн бэлтгэхэд туслах орчин үеийн, шинэ механизмыг боловсруулах үе шатанд явж байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг ослоос зайлсхийх, эрсдэлийг бууруулах боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудад талархах нь зүйтэй.  Гамшгийн эрсдэлийг бууруулах ололт амжилтад бид хүрч чадсан. Одоо хийх цаг нь болсон.

 

Энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Манай байгууллага нь анх 1931 онд Женевийн бүсийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан хэдий ч одоо ОУИХБ болтлоо өргөжин, том, нэгдсэн гэр бүлийг бий болгожээ" хэмээсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин