“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал хийнэ
2016-03-01

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр тоглолт зохион байгуулахаар тов зарлаад буй. Үүнтэй холбогдуулан энэ сарын 4-ний өдрийн 12.00 цагт “Сastle” клубд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тус хурлаар энэ сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд "Нарлаг диваажин" шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм байна.

 

Гуравдугаар сарын 8-ны 15.00 цагт “Ub palace”-ийн  концертын танхимд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт болно. Харин тус өдрийн 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолт “Castle” клубт болох юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин