24 эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг саунд бусдын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Тус дүүргийн тавдугаар хороонд байрлах "...." саунд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай 45 настай, эмэгтэй Ж нь 11 хүний биеийг үнэлүүлж байсныг энэ сарын 27-ны өдөр илрүүлжээ.
Мөн дүүргийн дөрөвдүгээр хорооны "....." саунд 11 хүний биеийг үнэлүүлж байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Уг ажлыг Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн 26 настай, эмэгтэй С зохион байгуулж байсан аж.
Баянгол дүүргийн долоодугаар хороонд байрлах "......" саунд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд суух хаягтай 25 настай, эрэгтэй М нь хоёр хүнийг биеэ үнэлэх хэрэгт татан оролцуулж байсныг илрүүлсэн байна.
Эдгээр хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл. /Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах/
124 дүгээр зүйл. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах
124.1. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
124.2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
124.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хэдхэн өмнө өнгөрөгч сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн гоо сайхны газар бусдын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ