“Монгол Алтай Гоулд”-ын туслах ажилтан барилгаас унаж гэмтжээ
2016-03-01

Барилгын туслах ажилтан өндрөөс унаж, гэмтжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Онцгой байдлын 30 дугаар ангийн хашаанд баригдаж буй 10 давхар барилгын зургаан давхраас хүн унаж гэмтсэн байна.

 

Ослын газарт цагдаагийн алба хаагчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нарыг оролцуулан шалгажээ.

“Монгол Алтай Гоулд” ХХК-ийн туслах ажилтан, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд суух 27 настай, эрэгтэй А тус барилгын зургаан давхарт өргөгч цамхаг байрлуулсан тавцан дээрээс унаж гэмтсэн байжээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин