”Эрүүл мэндийн салбар сэхээнд байна”
2016-03-02

08.30 цагт: Аж үйлдвэрийн салбар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хоорондын “Монголд бэлтгэгдсэн дэлхийн түвшний инженер” сэдэвт зөвлөлдөх уулзалт  Шангри-Ла зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулагдана. 


09.00 цагт: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө мэдээлэл хийх Хэвлэлийн бага хурал Улаанбаатар чуулгын байранд болно.


09.00 цагт:  “Гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин” сэдэвт сургалт Хангарди ордны Иргэний танхимд зохион болно. 


09.30 цагт: Монголын Тусгай Олимпийн Хорооноос зохион байгуулах "Эрүүл тамирчин" хөтөлбөрийн сургагч багшийн олон улсын сургалт Рамада зочид буудлын 4 давхрын уулзалтын өрөөнд болно.  


10.00 цагт:  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно. 


11.00 цагт: ХҮН болон С.Ганбаатар гишүүний талаарх шинэ баримт дэлгэх хэвлэлийн бага хурал Пума зочид буудалд болно.


11.00 цагт:  МАХН-аас "Эх орончдын дуу хоолой" арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. 


11.00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Бүртгэл, сатитистикийн ерөнхий газар хамтарч сонгуулийн цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал СЕХ-ны байрны дугуй зааланд болно.


11.30 цагт: "Эрүүл мэндийн салбар сэхээнд байна" эрүүл мэндийн салбарын өнөөгийн үүссэн нөхцөл байдал, дарга удирлагын томилгооны асуудал, салбарын бодлогын асуудал зэргээр Эрүүл-Монгол клубээс "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.40 цагт: Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно. 


12.00 цагт: Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны түүхт 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордонд болно. 


14.00 цагт: Өргөдлийн байнгын хороо, Монголын Банкны холбоо хамтран Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордны “Эзэн Чингис хааны танхим”-д зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин