“Бүсгүй минь инээмсэглэж яваарай”
2016-03-02

Улсын филармонийн уран бүтээлчид энэ онд иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлж, 33 удаагийн тоглолтыг толилуулахаар төлөвлөөд буй. Энэ сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлэх юм.

 

Төслийн хүрээнд Морин хуурын чуулгын дэлхийн болон монголын киноны хөгжмөөс дээжлэн хүргэх “Playing love” тоглолт, эр цэргийн баярыг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон дуунууд” концерт, Симфони найрал хөгжмийн “L.Beethoven  Symphony No8” зэрэг гурван удаагийн тоглолтыг зохион байгуулна.

 

Мөн энэ сарын 8-нд Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” концертыг тоглох нь ээ. Тоглолтод “Баянмонгол жазз найрал хөгжим” удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /МУСТА/, дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С.Нямбаяр нар оролцон ая дуугаа өргөх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин