Ерөнхийлөгч Хөвсгөл аймгийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийг зорьжээ. Тэрбээр энэ сарын 2-3-ны өдрүүдэд тус аймагт ажиллана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийнэ.
Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ