Улаанбурханы вакциныг хийж эхэлжээ
2016-03-02

Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. 

 

Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ?

  • Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс
  • Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй
  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй
  • Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон

 Дархлаажуулалтын дараа дараах урвал гарч болно.

  • Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан хэсэг газар бага зэрэг эмзэглэлтэй байж болох ба энэ нь 2-3 хоногийн дараа эмчилгээ шаардлагагүйгээр арилна.
  • Вакцин хийлгэснээс 7-12 хоногийн дараа хөнгөн халуурч болно.
  • 7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж, 2 хоног үргэлжилж болно.

Хэн тариулахгүй вэ?

  • Дархлаа дарангуйлах эм ууж, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Халуурсан, цочмог халдварт өвчин, жирэмсэн, хурц цус багадалт, бөөрний хурц дутагдалтай
  • Имуноглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн
  • Неомицин тариулсан эсвэл неомицин, өндгөнд харшилтай,
  • Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй /хавагнах, амьсгаадах, хөхрөх гэх мэт/.

 Дархлааажуулалтыг хаана хийлгэх вэ?

  • Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд
  • Халдвар гарсан гэрийн голомтонд
  • Хавьтагсадад  цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудаар харьяалалын ДЭМТ, ӨЭМТ-үүд  хийж байна.
Shuud.mn
Сонин хачин