Манай тамирчин хятадын мастертай өрсөлдөнө

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, мөн академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх нар БНХАУ-ын Нанжин хотод “The Brain” /“Super Brain” ч гэж нэрлэгддэг/ телевизийн шоу нэвтрүүлэгт оролцохоор тус улсын зорих гэж байна.
Хятадын хамгийн олон үзэгчтэй телевизийн шоунд манай тамирчин тус улсын шилдэг тамирчинтай оюуны чадвар, ухааны бяр сорих нь ээ. Хятадын мастерууд олон орны шилдгүүдтэй хүний санаанд оромгүй даалгаврууд биелүүлэн өрсөлдөж, Герман, Англи, Америк зэрэг орны шилдгүүдийг ялж байжээ.
Гэрээний дагуу тэмцээний даалгаврыг гурван долоо хоногийн өмнө танилцулах ёстой байсан ч түүнийгээ дагалгүйгээр өнгөрөгч долоо хоногт танилцуулсан байна. Гэтэл өөр даалгавар гүйцэтгэх болсныг дуулгажээ. Манай тамирчин замдаа бэлтгэлээ сайн хангаад тэмцээндээ оролцохыг зорьж буй аж.
Тус шоуг гарсан оройд нь гэхэд 300 сая үздэг гэсэн статистик судалгаа байдаг аж. Тэгэхээр манай тамирчин энэхүү тэмцээнд оролцож, Хятадын мастертай өрсөлдөх гэж байгаа нь дэлхийд Монгол улс, хүн, соёлоо таниулж, мэдрүүлэх томоохон ажил болж байгаа юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ