Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 3 тэрбумыг төсөвлөжээ
2016-03-02

Хөдөлмөрийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2013 онд нийт 1.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын болон тусгайлсан ажлын байртай болжээ. Харин 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1.7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон байна.

 

Өнгөрсөн  онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2.7 тэрбум төгрөг гаргаж, 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болгожээ. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхлээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжхэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж, 2016 онд нийтдээ гурван тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99.5 мянган хүн байдаг бөгөөд тэд нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нэг гарт төвлөрүүлж тооцоо судалгаатай ажиллуулмаар байна Маш олон холбоо энэ тэр байдаг боловч үнэн чанартаа ХБиргэдэд тэр бүр хүрч ажиллаж чадахгүй тэр ч байтугай хаа байгаа нь ч мэдэгдэхгй байгууллагууд олширсон байна Энэ нь төрөөс гаргаж байгаа хөрөнгө эзэндээ хүрч чадахгүй шунахай хүмүүсийн гараар орж байгааг харуулж байна
2016-03-03