Хүн амины хэргийн сэжигтэнг 19 жилийн дараа баривчиллаа

Цагдаагийн алба хаагчид 19 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн сэжигтэнг баривчиллаа.
Өнөөдрөөс 19 жилийн өмнө 1997 оны наймдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны ... тоотод 32 настай эрэгтэй Э цээжин тус газраа дөрвөн удаа хутгалагдаж нас барсан хэрэг гарчээ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй уг онц хүнд гэмт хэргийг 19 жилийн дараа Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн дараа илрүүлсэн байна.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд нь 1975 онд төрсөн Б гэх эмэгтэй аж. Тэрбээр Бүгд найрамдах Турк улсад амьдарч байгаад Монгол Улсад 2016 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр ирэхэд нь баривчлан сэжигтнээр тооцон байцаалт авч эхэлжээ.
Сэжигтэн Б-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Сэжигтэн Б гэгч нь 2000, 2015 онд бусдыг хутгалж гэмтээсэн хэрэгт ял шийтгэгдэж байжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ