Дүрвэгсэд зодолджээ
2016-03-03

Францын хил орчимд байршиж буй дүрвэгсдийн хуаранд өчигдөр 17.00 цагийн орчимд Ойрхи Дорнодоос ирсэн дүрвэгсэд хоорондоо зодолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг зодоонд 150 дүрвэгч оролцсон байна.

 

 

“Цагдаагийнхан зодооныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан” хэмээн Францын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас мэдээлжээ.

 

Хамгийн ноцтой нь зодоонд оролцсон дүрвэгсэд хутга болон хурц үзүүртэй мэсээр нэг нэгнээ хүндээр гэмтээсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Дүрвэгсэд тусламжийн бараанаас болж зодоон үүсгэсэн” гэжээ.  

 

Зодооны үеэр 15 дүрвэгч хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэв. Тусгайгийнхан биедээ хүйтэн мэс хадгалж байсан 40 этгээдийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
40uuleng ni huuguud erguuleed achval taarna
2016-03-03