Өнгөрсөн зун хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ “амаржсан” гавьяат жүжигчин И.Одончимэг өнгөрөгч оны сүүлээр нярайлж үрийн зулай үнэрлэж, охинтой болсон юм.
Гавьяат бүсгүйг түүний нөхөр “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Т.Бархүү найзуудтайгаа “Гурван гал” эмнэлэгт очиж, бяцхан охин өлгийдөн авч байсан бол шинэ оны босгон дээр гавьяат жүжигчний маань том охин нярайлж жүжигчин Т.Бархүүг өвөө болгосон сурагтай.
Шинэ мэндэлсэн хүүхдүүдэд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, сайн сайхныг хүсье.