Ассад босогчдод өршөөл үзүүлнэ
2016-03-03

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “AFP” агентлагт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд Сирид хүчин төгөлдөр хэрэгжиж буй гал зогсоох дэглэмийг сайшааж “Ийм өдөр ирнэ хэмээн төсөөлсөнгүй” гэсэн байна.

 

Ассад “Галт зэвсгээсээ татгалзсан босогчдод өршөөл үзүүлэхэд бэлэн байна. Энэ бол үнэн. Эх орныхоо сайн сайхны төлөө галт зэвсгээсээ татгалзсан бүх хүнд өршөөл үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

Сирийн иргэний дайны улмаас 270 мянган хүн амиа алдаж, дөрвөн сая иргэн эх нутгаа орхин дүрвэсэн юм.  Ерөнхийлөгч “Дайны улмаас олон хүн амиа алдсан. Одоо хангалттай. Энэ дайныг өнөөдрөөр дуусгавар болох хэрэгтэй. Сиричүүд хоорондоо бус эх орныг минь хүчирхийлж буй хэт даврагчидтай тулалдах ёстой” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин