Пхеньяны эсрэг хориг тавив

НҮБ-ын Аюулгүй зөвлөл олон улсыг заналхийлсэн Хойд Солонгосын эсрэг авах хоригийг өргөжүүлэх тогтоолын төслийг баталсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоригийн дагуу олон улс, Пхеньянд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ашиглагдах нүүрс, төмөр, төмрийн хүдэр, алт, титан зэргийг экспортлохыг хоригложээ. Мөн нисэх онгоцны шатахуун, керосины төрлийн пуужингийн түлш нийлүүлэхийг хатуу хориглосон байна.
Пхеньян энэ оны эхээр цөмийн туршилт хийж, өнгөрсөн сарын 8-нд сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн. НҮБ, Пхеньяны цөм болон пуужингийн хөтөлбөрт хамааралтай 16 хүн, 12 байгууллагын хөрөнгийн царцааж, гадаадад данс эзэмших эрхийг нь хоригложээ.
Өмнөд Солонгос, Японы эрх баригчид дээрх хоригт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн бол БНХАУ эмээж буйгаа мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ