“МН370” онгоцны сэгийг олжээ
2016-03-03

Америкийн нэгэн жуулчин 2014 оны гуравдугаар сард сураггүй алга болсон Малайзын “МН370” онгоцны хэлтэрхийг олсон хэмээн мэдэгджээ. Блэйн Гибсон гэх эр Мозамбик улсын эргээр завиар зугаалж байхдаа онгоцны сэгийг олсон байна. Тэрбээр уг сэгийг “МН370” онгоцных байх хэмээн найдаж буйгаа “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Гибсон “Энэ бол гарцаагүй онгоцны нэг хэсэг. Миний бодлоор “МН370”-ынх. Хүмүүс биш хэмээн хэлсэн. Гэхдээ би итгэж байна” гэж хэлсэн байна. “МН370” онгоцных байх магадлалтай зүйлийг Малайзын талд шилжүүлэн өгөхөөр болжээ.

 

Уг онгоц Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болсон юм. Онгоцонд 239 хүн зорчиж явжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин