Шведийн гүнж хүүтэй боллоо
2016-03-03

Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа амаржиж, хүүтэй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хааны ордноос мэдээлснээр “Гүнж өчигдөр 19.58 цагийн орчимд 3.6 кг хүү төрүүлсэн” гэв.  

 

 

Иргэдийн хувьд дараагийн угсаа залгамжлагчийн хүйс нууц хэвээр байсан юм. Уг мэдээллийн дараа иргэд төв талбайдаа цугларч, баярлацгаасан байна.

 

Энэхүү баярын цэнгүүнд хунтайж Дэниел оролцсон аж. Тэрбээр “Хүүтэй болсондоо хязгааргүй их баярлаж байна. Хүүгээ анх хараад нулимсаа барьж дийлээгүй” гэж хэлжээ.

 

Викториа 2010 онд хунтайж Дэниелтэй хуримласан билээ. Хос Эстелл гэх охинттой юм. Эстелл энэ сарын 22-нд дөрвөн нас хүрэх аж.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин