Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна
2016-03-03

 

Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн хохирогчдыг с хайж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 9, 23, 28, 20, 11, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дамжин удаа дараагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч иргэдийн үнэт эд зүйлсийг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.

 

Бусдын эд зүйлийг хулгайлсан М, Б, Д, О, Ө нараас зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг, бөгж зүүлт, хөөрөг зэрэг 124 нэр төрлийн эд зүйлийг хурааж авсан байна. Дээр дурдагдсан нутаг дэвсгэрээс эд зүйлсээ алдсан иргэд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хандаарай.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин