Хоригийг эсэргүүцэн пуужин харважээ
2016-03-03

НҮБ-ын Аюулгүй зөвлөл өчигдөр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьсан билээ. Өнөөдрөөс эхлэн тус улсад цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ашиглах нүүрс, төмөр, төмрийн хүдэр, алт, титан зэргийг экспортлохыг хатуу хориглосон юм. Мөн цөмийн хөтөлбөрт оролцсон гэгдэх 16 хүн, 12 байгууллагын хөрөнгийг зарцааж, гадаадад данс эзэмших эрхийг хориглосон билээ.

 

Энэхүү хоригийг эсэргүүцэн Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт зургаан ширхэг ойрын тусгалтай баллистик пуужинг Японы тэнгис рүү харвасан талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Эдгээр пуужинг Солонгосын хойгийн зүүн хэсэгт байрлах Вонсон тэнгисийн баазаас харвасан хэмээн Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

 

Шинжээчид ямар төрлийн пуужин харвасныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин