Гаалийн байцаагчдын хэрэг шүүхэд шилжлээ
2016-03-03

Олны анхааралд өртсөн Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын хэрэг шүүхэд шилжлээ.

 

Тус газрын гаалийн байцаагчид хээл хахууль авсан гэх мэдээлийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган хэргийг  прокурорт шилжүүлээд байсан юм.

 

Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь прокурорын газраас хяналт тавьж Ч.Насанбат, М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дугаар зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг энэ сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zamin uudiin ue ueiin baitsaagchid bugdeeree hahuulichid Zamin uud iin gaalid ovhih gej heden arvan sayaar ni tamgin gazartaa hayaj bj ochfog burzsidag gazar gesenBolij shotondoo uheerei ene gaalichid gants zamin uud gehgui bugd hahuuli avajin toloo chi hirch dairsan muuhai avgai nar tov shuudan nisehiin DHL iin gaalud baidag shuu ed narig halaach
2016-03-03