Өнөөдөр “Ромео Жульетта”-тай
2016-03-04

 

Улсын Драмын Эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг өнгөрсөн онд шинэчлэн найруулж олны хүртээл болгосон.

 

Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа тавигдсан эл жүжгийг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр дахин тоглохоор болжээ.Энэ сарын 4,7,8-ний 18.00 цагт, 5,6-ний 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Ромеогийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн нар тоглож байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин