”Нарантуул”-ын 127 лангуу шатжээ
2016-03-04

 

Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" худалдааны төвийн задгай талбайд өчигдөр /III.3/ үүрээр гал гарсан. 

 

Галд "Нарантуул" худалдааны төвийн Торго бөс, барааны хэсгийн 127 лангуу шатаж, 176 хохирогчтой, их хэмжээний хохирол учирсан нь цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгээр тодорхой болжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
msdf:
baraag ni tonochoood l ul muruu ballah geed shataagaad baidag buleg etgeed bna daa narantuuld
2016-03-04