12 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2016-03-04

Улсын хэмжээнд 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрсэн.

 

Улмаар шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олоод байгаа ажээ.

 

Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд нэг, Баян-Өлгийн Буянт суманд нэг иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй юм байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин