Нийтийн тээврийн зарим чиглэлийг зогсоов
2016-03-04

Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

 

Тэгвэл ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас өнөөдрөөс /III.4/ эхлэн нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

 

Үүнд: ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО, “Жаргалант тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Эзэнгүй төрийн ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ иргэд:
Тэгээд хотод хичээл ном ажил төрөлдөө ирсэн хүмүүс яаж гэр орондоо ХАРИХ вэ? Зам талбай даваа гүвээ цэвэрлэх машин техникийнх нь мөнгийг идээд уучихсан болохоор ичихгүй тэнэгтэж байгаа юм байх да Ичиж үхээч Та нар
2016-03-04
Зочин:
Tegeed ajliin gazaruudad n medegdes yum bolov uu daa
2016-03-04
Зочин:
terguun gedeg ug ailiin ezen aj ahuin ezend
2016-03-04