86 иргэнийг эсэн мэнд олж, 2 хүнийг хайж байна
2016-03-04

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Энэ өдрийн /III.4/ 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд оллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Одоогоор Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xunii tuluu tursun yum shog xuviin xaroutslaga bxgui irgedtee uls xugjideggui
2016-03-04
zochin:
tsag agaaraa sudalj medej medremjtei amidraachee humuust bitgii gai bolood bai mal shig bish hun shig amidraach
2016-03-04