Хойд Солонгосын хөлгийг саатуулжээ
2016-03-07

НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгос улсад шинээр хориг тавьсан билээ. Уг хоригийн дагуу өчигдөр 15.00 цагийн орчимд Филиппинийн эргийн харуулынхан хориотой бараа тээвэрлэж явсан Хойд Солонгосын ачаа тээврийн онгоцыг саатуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү онгоц Сьерра Леоне улсын далбаан дор далайн тээвэр хийж явсан Хойд Солонгосын эзэмшлийн “Жин Тенг” хөлөг аж. Шалгалтаар уг онгоцонд дал модны үр зэргийг ачиж явсан гэнэ.

 

Филиппинийн эргийн хамгаалалтын алба “Хөлгийн 21 гишүүнийг нутаг буцааж, олон улсын хоригийн дагуу хөлгийг саатуулсан. Удахгүй албаны хүмүүс хөлөгт тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүний нэрийг нийтэд ил болгоно” гэж мэдэгджээ.

 

“Жин Тенг” хөлөг Хойд Солонгосын “Ocean Maritime Management” компанийн эзэмшлийнх аж.  НҮБ, 2014 оны долоодугаар сард тус компанид хориг тавьж, хөрөнгийг нь царцаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин