Халдлагын үеэр 60 хүн амиа алджээ
2016-03-07

Иракийн нийслэл Багдад хотын зүүн хэсэгт байрлах Хилла хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд цуврал халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 60 хүн амиа алдаж, 70 хүн гэмтсэн байна.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгджээ. Хэт даврагчид автомашинд тэсрэх бөмбөг суурилуулснаас гадна хотын хөл хөдөлгөөнтэй хэсэгт амиа золиослогч этгээд амиа егүүтгэсэн байна. Тус бүлэглэл твиттер хуудастаа “Энэ бол дөнгөж эхлэл” гэж жиргэжээ.  

 

Багдад хотноо тус бүлэглэл өнгөрөгч долоо хоногт халдлага зохион байгуулж, 50 хүний аминд хүрсэн билээ. Хилла хотноо 2014 оны хоёрдугаар сард хэт даврагчид эмнэлгийн байранд халдлага үйлдэж, 67 хүний аминд хүрч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин