Трамп ялж, Хилари ялагдлаа

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп дарааллан ялалт байгуулжээ.Тэрбээр Кентукки болон Лузианна мужид ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Трампийн нам доторх гол өрсөлдөгч Тед Крузийн хувьд Мэн болон Канзас мужид ялалт байгуулсан байна.
Эрх баригч Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон Лузианна мужид ялалт байгуулсан ч Небраска болон Канзас мужид ялагдал хүлээжээ. Эдгээр мужид Хиларигийн гол өрсөлдөгч Вермонт мужийн сенатор Берни Сандер ялалт байгуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ