Машиндаа угаартаж нас барсан хэргийг шалгаж байна
2016-03-07

Угаартаж нас барсан хэргийг шалгаж байна. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Орчлонгийн ... тоот байрны гадна зогсоол дээр автомашинд хоёр хүн ухаангүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 

Уг мэдээллийг өнгөрөгч баасан гарагт авч шалгахад тус зогсоолд “Hyundai Sonota-5” автомашинд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд оршин суух эрэгтэй, 37 настай П, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суух эмэгтэй, 47 настай О нар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

 

Одоогоор задлан шинжилгээний дүн гараагүй байна. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, угаартаж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Харин цогцос автомашинд хоёр сар болсон гэдгийг шинжээчид хэлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин