Стивен Сигал Монголд ирнэ

Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал С.Эрдэнэтуяа хэмээх Монгол бүсгүйтэй гэр бүл болсон. Тэрбээр хадам ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Монгол Улсад өнөөдөр буух гэж байна.
Түүний хадам ээжийн төрсөн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог аж. Мөн гэргий С.Эрдэнтуяа нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоор эх орондоо ирээд буй юм байна.
Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг. Тэр ч утгаараа хүүгээ Төгсбаясгалант /орчуулбал/ гэж нэрлэсэн байдаг. Тэрбээр Монголын Гандантэгчэнлин хийд, буддын дацанд болдог том хэмжээний хурал номыг даган баясаж, манз цавыг даадаг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ