Гурван хүн нас баржээ
2016-03-09

Энэ сарын 8-9-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 137, зөрчлийн 1337, согтуугийн 447, зам тээврийн ослын 280 мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 21 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

 

Улаанбаатар хотод золгүй байдлаар 3 хүн нас барж, дээрэм 2, хулгай 24, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 2, залилан 2, зам тээврийн хэрэг 5, осол 10 гарч 5 хүн гэмтсэн байна.

Shuud.mn
Сонин хачин